8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн санал хураалт эхэллээ

2016-10-19 08:56:00

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа эхэллээ . Санал авах үйл явц улс орон даяар Улаанбаатарын цагаар 07.00-22.00 цагийн хооронд явагдах юм. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч бүртгүүлжээ. Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний салбар зөвлөл Сонгуулийн ерөнхий хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу сонгуулийн явцад хяналт шинжилгээ хийх, сонгуулийн үйл явцыг ажиглана. Түүнчлэн, иргэдийг дүүрэг хорооныхоо санал авах байранд очиж сонгуульдаа идэвхтэй оролцохыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АРД
ТӨРИЙН ӨМЧИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАЯЛАГЫГ БҮТЭЭДЭГ УУЛ УУРХАЙ, ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ, КОМПАНУУДЫГ ЭДГЭЭР ТОГЛОГЧИД ХҮЧЭЭР ДАМПУУРУУЛЖ ХЯМХАН ХУВЬДАА ЗАВШИХ СОНИРХОЛТОЙ БОЛСОН НЬ НУУЦ БИШ ИЛ ХАРАГДАЖ БАЙНА
2016/10/19 202.9.42.135
АРД
ОДООГИЙН ТӨР БАРЬЖ ТОГЛОЖ БАЙГАА АН МАН МАХН АЛЬ Ч НАМ НЬ ЭНЭ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ СОНИРХОЛ БАЙХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ТЭД НОЁРХЛООСОО САЛЧИХ ГЭЭД БАЙГАА УЧРААС ИЙМ МАЯГААР МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ НЬ
2016/10/19 202.9.42.135
АРД
МОНГОЛ УЛСАД ТӨР ШИГ ТӨР ХЭРЭГТЭЙ БОЛХООС БИШ БАГ ЗҮҮСЭН ЛУЙВАРЧДЫН ТӨР ДӨРӨВ ДӨРВӨН ЖИЛЭЭР ЭЭЛЖЛЭН ТӨР БАРЬЖ УЛСЫГ АРД ТҮМЭНТЭЙ НЬ ЯДУУРУУЛЖ ӨР ЗЭЭЛЭНД БАРИУЛАХЫГ ЖИРИЙН АРД ИРГЭД БИД ХҮСЭЭГҮЙ ШҮҮ.
2016/10/19 202.9.42.135
АРД
МАН АН БУСАД НАМД ГИШҮҮНЭЭР ЦУГЛАРСАН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ТӨРД ГАРАХЫН ТУЛД СОНГУУЛЬ ГЭДЭГ АРГААР АРД ТҮМНЭЭР ХҮЧЭЭР САНАЛ ӨГҮҮЛЖ ЭЭЛЖИТ ТОГЛООМОО ЭХЛҮҮЛДЭГ ЭНЭ ТӨГСГӨЛГҮЙ ТОГЛООМНООС ХЭЗЭЭ САЛАХ ВЭ?
2016/10/19 202.9.42.135