МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг албан тушаалаа ашиглан хахууль авсан үндэслэлээр АТГ-аас цагдан хорьсон. Түүний хэрэгт холбогдуулан тус намын дарга Н.Энхбаярыг мөн АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм. Тэдний хэргийг нэгтгэн шалгасан учир шалтгаан нь Г.Шийлэгдамбын мэдүүлэгтэй холбоотой юм. Тодруулбал, Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн хахууль авч байгаад баригдсан талаараа “Би тус мөнгийг намын санхүүжилт болгож авсан. Авсан мөнгөө Н.Энхбаяр даргад өгсөн” гэж ярьсан билээ.
Бид энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяанаас тодруулахад “ Нэгтгээд удаж байгаа шүү дээ. Би хэвлэлээр гарсан мэдээллийг харчихаад мэдээлэл өгье. Одоо юу ярих вэ дээ” гэлээ.
Харин О.Баасанхүү гишүүн “Би Эрдэнэтэд явж байна. Энэ талаар сонсоогүй байна” гэв.
Т.Хулан