8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын рейтинг нэг жилийн дотор 22.3 хувиас 34.2 хувиар өссөн гэнэ

2015-12-12 15:16:00

Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн МАН-ын бага хурал нийгмийн анхаарлыг татаж байна. МАН-ын дүрмийн дагуу Бага хурал нь жилд нэг удаа болох ёстой аж. Дүрмийн энэхүү заалтын дагуу Бага хурал болж байгааг эх сурвалж мэдээлэв. Бага хурал 60 гаруй хувийн ирцтэй эхэлжээ. МАН-ын дарга М.Энхболд “МАН-ын нэр хүнд 22.3 хувиас 36.3 хувь болж өссөн” хэмээн танилцуулсан байна. Тодруулбал  МАН-ын рейтинг 2014 онд 22,3 хувь байсан бол энэ оны 11 сарын байдлаар аймаг, орон нутагт 36.3 хувь, нийслэлд 32.1 хувьтай гарч. Улсын хэмжээнд нийлбэрээрээ 34.2 хувь болж өссөн аж. Харин эрх баригч АН-ын рейтинг 40.4 хувиас 30.8 хувь болж буурчээ. Мөн МАХН-ын рейтинг ч урьдахаас буурсан гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment