8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн санал хураалт 07.00-22.00 цагт дуусна

2016-10-18 10:47:00

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр УИХ-ын тогтоолын дагуу маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн сурталчилгаа өчигдөр дуусав. Санал авах үйл явц улс орон даяар Улаанбаатарын цагаар 07.00-22.00 цагийн хооронд явагдах юм. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч бүртгүүлжээ. Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний салбар зөвлөл Сонгуулийн ерөнхий хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу сонгуулийн явцад хяналт шинжилгээ хийх, сонгуулийн үйл явцыг ажиглана. Түүнчлэн, иргэдийг дүүрэг хорооныхоо санал авах байранд очиж сонгуульдаа идэвхтэй оролцохыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
z
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал чи байрнийхаа залуухан хөвгүүнийг шохоорхохоо боль
2016/10/18 139.5.219.191
  • Recent
  • Most Read
  • Most Comment