8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Сайханбилэг: Н.Энхбаярын талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, АТГ-аас санал авна

2015-12-12 13:56:00

МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, намын дарга Н.Энхбаяраа Шадар сайдад, Шадар сайдаар ажиллаж байгаа Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулах албан бичгээ Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээр дамжуулан Ерөнхий сайдад өгөөд байгаа билээ.  Түүнчлэн энэ талаар МАХН-ынхан “Манай намын зүгээс ямар нэгэн саналыг тавиагүй. Анх нэлээд хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санаачилгыг гаргасан. Бид нам дээрээ энэ асуудлыг бодож байгаад эцсийн шийдвэрийг албан ёсны байгууллагуудаар дамжуулан гаргаж байгаа юм” гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ц.Шаравдорж гуай энэ асуудлаар мэдээлэл хийсэн байна лээ. Энэ бол хэвлэлийн бага хурал хийх асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Би Ц.Шаравдорж гэдэг хүнтэй уулзах нь бүү хэл утсаар ярьж байгаагүй. Тиймээс миний нэрээр элдвийн мэдэгдэл, ялангуяа хэвлэлийн бага хурал хийгээд байх шаардлагагүй гэж хэлмээр байна. Шадар сайд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нартай хамт сууж байгаад олон хувилбар ярьсан. Ерөнхий сайдын хувьд танд хоёр санал байгааг хэлье гэсэн. Нэгдүгээрт, одоо хэвлэлээр яригдаад байгаа намын даргыг Шадар сайд болгох, Шадар сайдыг ЭМС-ын сайд болгох нэг хувилбар байгааг хэлсэн. Нөгөө хувилбар нь ЭМШУИС-ын захирал Ц.Лхагвасүрэн гээд эрүүл мэндийн салбартаа нэр хүндтэй хүн байдаг. Энэ хоёроос аль нэгийг нь Ерөнхий сайд та өөрөө шийдээд, УИХ-даа асуудалаа оруул гэсэн. Шадар сайд болон МАХН-ын даргад Ерөнхий сайдын хувьд Ц.Лхагвасүрэнг дэмжиж байгаагаа хэлсэн. Харин дараа нь МАХН-ынхан хуралдаад З.Баянсэлэнгэ гишүүн эхний хувилбараар явахаар шийдсэн бичиг оруулж ирсэн. Ерөнхий сайдын хувьд би мэдээж судална. Процедурын хувьд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас санал авдаг. Ирэх долоо хоногт энэ асуудал явагдах байх” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zuchi
Erguu gulug uheech muubilegee!!!
2016/01/01 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment