Хятадын талаас "төлөвлөгөөний дагуу 2 хүний суудалтай сансрын хөлөг дэлхийн тойрог замд амжилттай нэвтэрсэн" талаар мэдээллээ. Тус сансрын хөлгийг “Шеньжоу-11” хэмээн нэрлэсэн бөгөөд орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 7 цаг 30 минутанд хөөрчээ.
Тус төслийн удирдагч сансарт хөлөг хөрсөнөөс хойш 19 миниутын дараа хоёр сансрын нисгэгчийн биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлжээ. Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпин сансрын удирдлагын төвөөс үг хэлж, баярлаж талархасанаа илэрхийллээ.
Сансарын хөлгийн төвийн удирдлагуудын хэлж буйгаар “Тиангун-2” сансрын лабораторид 2 хоногийн дотор очих бөгөөд 30 хоногийн хугацаанд даалгавар биелүүлж дуусгана гэв. Энэ нь Хятадын сансрын салбарт бие даан биелүүлж буй анхны томоохон даалгавар аж.
Хятадын сансрын хөлөг дэлхийн тойрог замд нэвтэрлээ
2016-10-17 15:24:00