8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2016-10-17 08:46:27

Хонь: Урам зориг нэмэгдэж, эрч хүч өснө. Найз, нөхөд танилын хүрээ нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Ажил хэрэг бүтэмжтэй байж, тушаал ахих болно. Амжилтад улайрч, амбиц хөөснөөс амьдралын сайн сайхныг умартах магадлалтай. Гэр бүл, найз нөхөддөө илүү цаг гаргаж, дотоод сэтгэлээ нээх хэрэгтэй. Нойргүйдэх, хоолны дуршил буурч, ходоод гэдэс хямрах бололтой.

Үхэр: Хайр дурлалаа сэргээж, харилцаагаа батжуулах хэрэгтэй. Хувийн амьдралдаа анхаарал тавиад завгүй байх боловч ажлаа царгалдуулж болохгүй. Долоо хоногийн дундуур стресс бухимдал нэмэгдэж, уураа барихад хэцүү байх болно. Хялбар аргаар мөнгө олох боломжийг  сайн нягтлахгүй бол хууртах магадлалтай. Хэн нэгний өмнөөс хэрэг, хариуцлага хүлээхэд хүрч болзошгүй.

Хамтатгах: Сэтгэл хөдөлгөсөн баярт үйл явдал тохионо. Хайр сэтгэлээ илчлэх, гэрлэх санал тавихад таатай. Мөнгө, санхүүгийн байдал тааруу байх бөгөөд бүсээ чангалахыг шаардаж байна. Цагаа дэмий үрэлгүй, бүтээлч байхыг хичээгээрэй. Ажил хэрэг бүтэмжтэй байх эсэх нь ажиллах эрч хүчнээс шууд хамаарна.

Нум: Хайртынхаа сул талыг илрүүлэх болно. Залхуурал, ажлаас хойш суух нь  амжилтад  тань сөрөг нөлөө үзүүлэхийг анхаараарай.
Мэлхий: Бусдад туслах, сайн үйлс бүтээхэд таатай. Итгэж, хүндэлдэг хүнийхээ тусламжтайгаар ямар ч хэцүү асуудлыг шийдэж чадна. Ажил хэргийн томилолт, уулзалт бүтэмжтэй болно. Итгэлтэй түншүүдийн зүгээс туслалцаа ирнэ гэдэгт найдаж болно. Гэртээ амарч тухлах ая таатай нөхцөлийг бүрдүүлэхийг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудалд тооцоотой хандах хэрэгтэй.

Арслан: Долоо хоногийн туршид ажил хэрэгтээ анхаарал хандуулж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Удирдлагатайгаа санал зөрөлдөж маргаж магадгүй. Маргаан танд ашиггүй байдлаар өндөрлөнө. Олон ажил зэрэг амжуулах гэж хичээлгүйгээр аль нэгд нь илүү анхаарч, бүх хичээл зүтгэлээ түүндээ л төвлөрүүлсэн нь дээр. Гэнэтийн их мөнгөний орлого таныг баярлуулна.

Охин: Орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажилдаа бүтээлч, санаачлагатай байх хэрэгтэй. Ажил ихтэй байгаа ч гэр бүлдээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжлоорой. Бэртэж гэмтэх, осол аваарт өртөх магадлалтай байгааг анхаараарай. Аялал зугаалгад явахад тохиромжгүй.

Жинлүүр: Асуудлуудтайгаа нүүр тулах магадлалтай өдрүүд ирж байна. Долоо хоногийн эхний өдрүүдэд таны стресс бухимдал нэмэгдэнэ. Ажил хэрэгт өөртөө итгэлтэй байж, боломжийг эрэлхийл. Амралтын өдрүүдэд хотоос гарч, өөртөө хөгжилтэй санагдсан ямар нэгэн зүйлийг хийгээрэй. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

Хилэнц: Гадны нөлөөнөөс хол байж, амарч тайвшран, алдсан эрч хүчээ нөхөн сэргээхийг илүүд үзэх хэрэгтэй. Ажил дээрээ бодсоноо хэлэхээс өөр аргагүйд хүрэх болно. Гэхдээ үүнийгээ эвтэйхнээр, дипломатч байдлаар хэлэх хэрэгтэй. Хардалт, уур бухимдлаас болж хосуудын харилцаанд том зөрчил үүсч болзошгүй.  Энэ нь таныг сэтгэл санааны хямралд оруулж мэднэ.

Нум: Та бусдын дэмжлэгийг маш их авна. Тэд танд мөнгө болоод сэтгэл зүйн хувьд туслалцаа үзүүлэх болно. Ойрын өдрүүдэд танаас хувийн болоод ажил төрлийн харилцаандаа анхаарал тавихыг шаардах болно. Хууран мэхэлсэн явдал тохиолдох тул шинээр бизнесийн гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Хайртынхаа сул талыг илрүүлэх болно. Залхуурал, ажлаас хойш суух нь  амжилтад  тань сөрөг нөлөө үзүүлэхийг анхаараарай.

Матар: Ажил хэргээ хянуур, нухацтайгаар төлөвлөх хэрэгтэй. Холын замд гарах, томилолтоор явах, аялж жуулчлахад таагүй. Удирдах ажил хийдэг хүмүүс том алдаа гаргаж, ажлаа баллаж мэднэ. Зөн совин тань танд олон төрлийн асуудлаас зугтаж, зорилгодоо хүрэхэд тусална. Хосуудын харилцаанд итгэлцэл дутаж байна.

Хумх: Найз нөхдийн чанар танигдана. Хэн таныг чин сэтгэлээсээ дэмжиж, хэн худал дүр эсгэдэг болох нь илчлэгдэнэ. Сэтгэл зовнил, уур бухимдал таны эрч хүчийг барж мэднэ. Бүх зүйлийг түр хойш тавиад, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол тайлагдаж, романтик байдал эргэж сэргэнэ. Орлого нэмэгдэж, санхүүгийн хямралаас гарна.

Загас: Гэрт тань зохицуулах маш их ажил гарч мэднэ. Энэ нь таны амар амгалан, эрх чөлөөтэй байдалд саад болохгүй. Хүмүүст хэлэх үгэндээ анхаарч, маргаанаас зайлсхийгээрэй. Ажлын талаарх нууцаа алдахгүй байх талаар санаа тавих хэрэгтэй. Хэрвээ хэн нэгнээс санхүүгийн тусламж авах найдлага тавьсан бол  урам хугарч магадгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment