8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мунзуй” Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар дахин маш ноцтой баримтуудыг дэлгэлээ

2015-12-12 13:16:00

Олноо “Мунзуй” хэмээх нэрээрээ алдаршсан Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар бас л таагүй мэдээлэл цацаж, түүний хувийн амьдрал хийгээд улстөр дэх ажил хэргийнх нь талаар УИХ-ын Ёс зүйн хороо, УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хаягласан өргөдөл хүргүүлжээ. Түүний өргөдөлд дурьснаар бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхайн болон бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хүчний хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын албаны ажилтнууд шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг нэгэн бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ нь гэмт хэрэгтэн орогнодог газар биш. Тиймээс Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргүүдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг миний бие хүсч байна хэмээгээд 22 үндэслэл бүхий баримтуудаа бүгдийг нь гэрчтэй төдийгүй зарим зүйл дээр миний бие гэрчээр оролцох болно гэдгээ ч дурьдсан байна.

Хэрвээ уншигчид санаж байгаа бол Мунзуй буюу Г.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар 2013 оны есдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны хойно байрладаг "Le Triskell" бааранд бие, бие рүүгээ хутга барьж дайрсан, мөн бусдын биед гэмтэл учруулсан гэх маргаан үүсч нийгэмд дуулиан тарьж байсан. Улмаар энэ асуудлаар тухайн үед УИХ-ын Н.Номтойбаяр мэдээлэл хийж “Би бусад руу хутга барьж дайраагүй, Г.Нямдорж намайг хутгаар гэмтээхийг завдсан” хэмээж байсан. Харин үүний дараа “Мунзуй” хочит Г.Нямдорж гишүүний хийсэн тайлбарыг үгүйсгэж байсан юм. 

Ямартай ч дээрх нэр бүхий хоёр хүний хутгалсан, хутгалаагүй гэх асуудлаас болж хоёр иргэн бэртэл авч энэ хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, иргэн Г.Нямдорж нарын маргаан нь дээрх үйл явдлаас хойш одоог хүртэл дуусаагүй аж. Мөн “МАК” гэдэг компани монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед төлбөртэй мэдээлэл цацаж хэвлэлийнхнийг миний өөдөөс турхируулсан.

Цагааныг хар, үнэнийг худлаа болгох баячуулын тархи угаах хэрэгсэл юм биш үү гэсэн үгийг ч УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд дайсан байна. Г.Нямдоржийн бичсэн өргөдлөөс хэд, хэдэн асуудал бидний анхаарлыг татсан юм. Учир нь энэ талаарх мэдээлэл өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаагүй учраас сонирхсон хэрэг.

Тухайлбал, Н.Номтойбаяр ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулаад, үүндээ 600 сая төгрөг өгсөн. Мөн Монголын харилцаа холбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн гэх асуудал. Түүнчлэн 2011 онд Эрүүгийн цагдаагийн газарт 12 сая төгрөг өгсөн зэрэг асуудал байгаа юм. Магадгүй хэрэг хуучирдаггүй гэгчээр хууль хяналтын байгууллагынхан Мунзуй хочит Г.Нямдоржийн бичсэн өргөдлөөс “но”-той, ноцтой гэсэн асуудлыг шалгавал хуудуутай зүйл гарч ирэх нь дамжиггүй бололтой.

Ингээд түүнийг өргөдөлдөө дурдсан ноцтой баримтуудыг хүргэж байна.

1. 2013 оны есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар  дүүргийн “Le Triskell” бааранд архи ууж согтсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр над руу хутга барин дайрч, миний найз Д.Баттулгыг хоёр удаа хутгалсан . Толгой дээр нь архины шил хагалсан энэхүү танхайн үйлдэлдээ миний биеийг буруутган гүтгэсэн. Танхайн хэргийг олон нийтэд мэдээлсэн  Сүхбаатар дүүргийн 1-р чиглэлийн ахлах мөрдөн байцаагч  Х.Мандахын цолыг бууруулахад нөлөөсөн байдаг юм. Миний найз Д.Баттулга цагдаа, прокурорт олон удаа гомдол гаргасан боловч “Хутгалсан хэмжээ хүрээгүй”  гэсэн хачин тайлбар хийн хүлээн аваагүй. Иргэн Нямдорж миний бие болон гэр бүлийн гишүүдийг маань бүх хэвлэл мэдээллээр захиалгатайгаар гутаан доромжилсон нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ цацсанд гомдолтой явдаг. Миний биеийг огт танихгүй гэж хэвлэлийн бага хурал хийлгэж байснаа төд удалгүй найз явсан гэдэг юм. УИХ-ын гишүүн худал хэлж болдог юм уу. Хууль хяналтынхан энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын оронд тоглоомын газарт ороод гарсан намайг шоронд суулган хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

2. 2012 онд “МАК” групп болон Н.Номтойбаярын талаар мэдээлэл хийсэн Б.Батзориг Франц улсад орогнож байгаа билээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт ОХУ-ын хилийг явганаар даван таван иргэн маань Н.Номтойбаяраас зугтаж явна. Түүний хийсэн мэдээллийг яагаад шалгасангүй вэ. Эх орноо санан бэтгэрэх таван иргэнээ хамгаалах, авчрах талаар Монгол Улсын Засгийн ямар нэг алхам хийж болохгүй юу. Б.Батзориг хэмээх залуугийн мэдээлэлд дурьдсан албан тушаалнууд бүгд амьд мэнд, албан тушаалаа хашаад явж байна. Би ч бас зарим хэргийнх гэрч, хохирогч шүү дээ. 

3. “Golden dragon” рестронийн эзэн С.Батзориг гэдэг залуугаас сая ам.долларын үнэтэй хаусыг нь авчихаад, мөнгөө өгөхөөс унжин зодсон байдаг. Энэ залуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад өөрөө буруудах дөхсөн. Цагдаагийнхан зодуулсан хохирогчийг УИХ-ын гишүүний нэр төрд халдахыг завдсан хэргээр айлган сүрдүүлж өргөдлийг нь буцаан татуулсан байдаг юм.

4. 2010 онд дуучин Дэлгэрмөрөнтэй бааранд муудалцаад, бие хамгаалагч нараараа хүчээр машиндаа суулган, Богд уулын аманд авчирч, модонд нүцгэн хүлж зодож, шөнөжин тамлаж, дэргэд нь архи ууцгааж доромжилсон.

5. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Жавхлантай муудалцан машинаасаа том хутга гаргаж ирэн ална хэмээн сүрдүүлж цавчиж дайрсан. Эрхэм гишүүн ааваас нь асуусан ч болно доо.

6. 2011 онд “Эрэл”-ийн Эрдэнэбатын том хүүг Сүхбаатар дүүрэгт байрлах “Viranda” бааранд найз нарынх нь хамт зодоод толгой дээр нь шээсэн. Дарамталж гомдлыг нь цагдаад өгүүлээгүй.

7. 2011онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан Батмөнхтэй Чингэлтэй дүүрэгт  байрлах “Faсe” бааранд муудалцаад, машиндаа суулган Амгалангийн гудамжинд аваачиж зодсон. Мөн “Сүнжин Гранд” зочид буудалд оруулж зодсон.

8. 2012 онд “RIVER SOUNDS” бааранд согтуурч, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Тангадын Галсангийн хүүг зодож танхайран, гэр рүү нь утасдаж ална гэж заналхийлсэн. Ардын уран зохиолч Т.Галсан гуай ч гэрч шүү дээ.

9. 2011онд Сүхбаатар дүүрэгт байрлах “BRIX” бааранд согтуугаар танхайрч, Хан-Уул дүүргийн иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодон, нүүрэн тус газар нь өшиглөж, гурван  шүдийг нь унагасан. Тухайн өдрийн ТВ-9-ийн шөнийн хөтөлбөрөөр гарсан. (МАН намын залуучууд намайг зодсон гээд буруу хараад, ярилцлага өгсөн бичлэг нь бий)

10. 2011 онд Бүжин гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Нүд нь хавдсан, хөмсөг нь сэтэрсэн. 500 ам.доллар өгүүлж хэргийг дарсан байдаг. Энэ эмэгтэй одоо хүртэл гомдолтой явдаг бөгөөд олны хараанд өртөхөөс айн гэмт хэргийн хохирогч болон үлдсэн билээ.

11. 2011 онд  Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийн отгийнхоо үйлчлэгч Энхтуяаг архиар шахаж согтоон хүчиндсэн. Энэ хэргийн талаар дөрвөн гэрч бий. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан” хэмээн дараа нь маш боловсон тайлбарладаг. УИХ-ын гишүүд ийм үйлчилгээ авах эрхтэй байдаг юм уу.

12. 2010 онд Тэрэлжид байрлах Мэлхий хад орчимд МАК-ийн эзэмшлийн газрын төлбөр төлөөгүй хугацаа хэтэрч хураагдсан байсныг залруулсан. Нийслэлийн газрын албаны хүнд 150 мянган ам.доллар өгсөн. Тухайн үед энэ  асуудлыг хэн хариуцаж, сунгаж  байв. Данс руу нь хэдэн төгрөг орж, юу авав гээд шалгахад гараад ирнэ дээ.

13. 2010 онд Нарийн сухайтын Төмөр зам барих ажилтай холбоотой тогтоол гаргуулахаар ТЗХЭГ-ын даргад 50 мянган ам.доллар, “Chivas-21” вискийн авлига ажлын байранд нь өгсөн.

14. 2011 онд ЭБЭХЯ-ны Сайд Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулаад, 600 сая төгрөг өгсөн

15. 2009 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга Сумъяад тусгай хэрэгцээний газар чөлөөлүүлэхээр “МАК” группийн дэд Ерөнхийлөгч Цогтоор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр  өгч асуудлаа шийдүүлсэн. Сумъяа авсан мөнгөөрөө тэр даруй байр, машин авсныг “МАК” группын  удирдлага шүүмжилж байсан билээ.

16. 2010 онд Дорнод аймгийн Адуунчулууны орд газартай холбоотой 2010 оны 4 сарын 5-ны 92 тоот тогтоол гаргуулахаар давж заалдах шатны Шүүх хурлын бүрэлдэхүүнд (Захиргааны хэргийн тэнхимийн тэргүүн шүүгч О.Зандраа, шүүгч Д. Батсайхан, Ц.Сумъяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Пунцаг) нар багтаж байсан. Шүүх хурал болохоос өмнө 100 мянган ам.доллар хувааж өгсөн.

17. Монголын харилцаа холбооны  газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн . Мөн 2011 онд Эрүүгийн цагдаагийн газарт 12 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Хандив уу, авлига уу гэдэг нь тодорхойгүй.

18. Автомашины гаалийн бичиг дээр үйлвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татварыг дутуу төлдөг. Бенц G350 300000 илүү ам.долларыг үнэтэй 2010 оны машины оныг 2009 болгож, үнийг 60000 ам.доллар болгосон.  Цэлмүүны PORSHE-ны үнэ нь 700.000 гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130.000 ам.доллар гэх мэт

19. Алтны уурхайтай байхдаа алтаа нууцаар Сингапур луу гаргаж зардаг  талаар “МАК” группийн Тамгын газрын дарга Батбаатар нь ажлаас халагдахдаа дэлгэнэ хэмээн сүрдүүлж, 5 өрөө байр, 9911-тэй дугаар, “Соната-6” машин зэргийг авч халагджээ. Энэ нөхөр сүрдүүлж авсан байрандаа, 9911... дугаартай утсаа барьсаар байгаа билээ.

20. 2011 онд Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан эм баавгайг хоёр бамбаруушийн хамт буудаж алсан. Зурагтаар Н.Номтойбаяр “Би анчин хүн л дээ. Энэ баавгай надтай зургаа даруулсан” гэсэн хачин зүйл ярьдаг. Тэр баавгайг бамбарууштай нь алж байхад хараад зогсож байсан гэрч бол миний бие.

21. 2005-2011 оны хооронд  компанийнхаа нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас буга, хандгай, баавгай, гахай гэх мэт хориотой амьтдыг алж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийнхаа отгийг чимэглэсэн. (Зураг нь байгаа). Өлссөндөө, шунасандаа бус зугаацах гэж ан амьтан хяддаг этгээд юм.

22. 2010-2011 оны хооронд  ТТ маркийн гар буу хоёр ширхэг бий. (МАК-д ДХМХэлтсийн даргаар ажиллаж байсан Б-с тигр буугаар сольж авсан). Байлдааны АКА-47 Найз Б-гээсээ 1300$-оор авсан. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хураалгасан. Одоо авсан байлгүй. Эрхэм гишүүнийг хүн амьтан буугаар сүрдүүлсэн, зэвсэглэлийн талаар гэж зөндөө сонссон байх.

Нэгэн зүйл: Төрийн албаны зөвлөлөөс хуурамч дипломтой албан хаагч нарыг ажлаас нь халдаг юм билээ. Харин УИХ-ын ёсзүйн байнгын хороо ямар арга хэмжээ авдаг бол. Эрхэм гишүүн Н.Номтойбаяр 1986-1995 оны хооронд дунд сургуулиа дүүргэсэн гэж намтартаа бичсэн байдаг. Энэ бол үнэн. Тэрээр нэгдүгээр сургуулиас 45 дугаар дунд сургуульд ороод, том хүний ажил хийсэн учир хөөгдсөн юм. 17 настай хүүхэд АНУ-д аяга таваг угааж явсан түүхтэй. Дунд сургуулиа төгсөөгүй хүн дээд сургуулийн дипломтой байж болох уу. Яг үнэндээ бол дээд сургууль төгсөөгүй хүн шүү дээ.


Нэгэн зүйл: АНУ-ын Чикаго хотын бааранд бусадтай зодолдон, бусдыг хутгалсан хэргээр шоронд орсон. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдон ял авсан учир АНУ-д орох эрхээ хасуулсан байдаг. Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс шүүгээд үзэхэд Н.Номтбаяр, Номтойбаяр гэсэн хоёр паспорт гарч ирнэ.


Нэгэн зүйл: Ерөнхий сайд С.Баяр “МАК” группийг Европын сэргээн босголтын банкнаас 400 сая ам. долларын зээл авахад Засгийн газрын баталгаа гаргаж өгч байлаа. Яг үнэндээ  “Буян” Жаргалсайханд Жасрайн Засгийн газар баталгаа гаргаж өгч байсан шиг. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Ерөнхий сайд байхдаа “Тогтвортой байдлын гэрээ”-г “Чинхуа МАК” хийж өгч байлаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэр бүлийн найзууд байх жишээтэй. Б.Нямтайширын охин Цэлмүүний хурим дээр хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч зэрэгцэж суугаад бялуу идэж байгаа зураг байдаг юм.


Нэгэн зүйл: Монгол Улсын 34 орд газар МАК буюу Н.Номтойбаярын мэдэлд байдаг. Түүхийн дурсгалт Хар зүрхний нуур, тусгай хамгаалалтад байдаг Шишхэдийн уул тайгыг хүртэл эзэмшилдээ авч байна. Нисдэг тэргээр барилгын материал зөөж, генерал цолтой хүн бариулж байх юм. Үнэндээ Монгол Улсын  баялаг эрхэм гишүүний зугаа цэнгэл, авлига, хууль бус үйлдлийг нуун дарагдуулахад урсаж байна. “Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй” гэсэн тод жишээ бол Н.Номтойбаяр. Хууль тогтоодог байгууллагын эрхэм гишүүд үүнд хариулах биз. Миний бие дээрх хэргүүдийг хууль хүчний байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Мөн Н.Номтойбаярт ёсзүйн хариуцлага хүлээлгэж өгнө үү.

 

Өргөдөл гаргасан Ганбаатар овогтой Нямдорж. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 170 а байрны 12 тоот

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hmm
Hmm ene nomtoibayriig horwoo yaj daaj bnaa ewgui gar bndaa
2024/03/01 66.181.161.213
Насанбат
Ард түмнээ ийм доогуур өөрийгөө ийм дээгуур боддог хүн яахавдээ нэг үе хэрэгтэй бсн байх. Одоо болноо
2020/01/30 192.82.76.163
Насанбат
За энэ яахавдээ. Нуугаад дараад өнгөрнөө. 6 жилийн өмнө Номтойбаяр шатхууны бензиний үнэ 1литр 10000т болоосой. Тэгвэл аав бид 2 л Улаанбаатар хотод машин унаж явнаа гж хэлэж байснаа санаж бнуу номтой
2020/01/30 192.82.76.163
зочин
монголын хууль монгол болон дэлхийд гэмт хэргийг нь зарлах хэрэгтэй юм байна даа дээр аав нь хорьхон жилд яаж баяжсныг нь илчлэх нямдорж гишүүн айсан ч шударга ёсны талд зогсох хэрэгтэй болж дээ тэгж
2020/01/24 192.82.68.121
Чинбаатар
Жинхэнэ амилсан чөтгөр байна даа Бушуухан даран сөнөө
2019/04/04 66.181.161.97
uran
хэлэх үг ч олдохгүй юм байна үнэн бол цээрлэгдэж л таараа.
2019/04/04 203.91.115.39
Маргад
Ямар бузар хүүр вэ?
2019/04/03 202.9.43.48
Догшин жехтга
Одоо хүү Мөнгөншагай нь хүн амины хэрэгт орооцолдоод ясн нүгэл ихтэй гжр бүл вэ.
2019/04/03 64.119.19.56
irgen
viliin vriig edelnee iim muuhai zvil hiideg hvmvvs Mongoliin huuli ene metiin luiwarchidiig yaj ch chaddaggvi hudaldagdsan harin yadarsan irgediin esreg bol shuud l dairdag orowoltei niigen
2019/04/02 103.26.193.113
Amar
Iim aimshgiin khereg khiisen khuniig Mongol ulsiin tor yaj ch chadahgui baigaa ni gutamshig..!! Bugd khamsaatan bolson geltei! Gevch neg l odor tengeriin gesgeel khurtekh ni damjiggui um.
2019/03/04 66.181.182.142
zochin
Nomtoibayr ochih gazraa ochij jangaa id chi
2019/03/03 66.181.177.226
Zochin
Аав нь хүүгээ дийлэхгүй болоод уих д оруулсан юм гэсэн. Номтойбаярын ээж Хулангийн өвөө нь хятад хүн байсан гэж баттай мэддэг хүн ярьж бна лэн
2018/12/29 202.21.120.178
Зочин
Сошиалд даруулсан хар тамгуудыг чинь Номтойбаяраа аав чинь арилгуулж чадахгүй. Ард түмэн хуучин шиг мартддаг гэнэ тэнэг биш болсон шүү.
2018/12/22 66.181.178.119
Батаа
Нэг цагт шилжилтын үеийн төрийн түшээдийн намтар гэж судлаач нар бичих байх. Макийн гэр бүл бичигдэнэ. Тэгэхдээ тэр үед МАК гэж тийм компани Номтой гэж ийм нөхөр байжээ гэж бичнэ.
2018/12/22 66.181.178.119
Батаа
ЭНЭ НӨХРИЙГ ЯВУУЛДАГ ГАЗАР НЬ ЯВУУЛАА Ч. АМЬД ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ШЭЭНЭ ГЭНЭЭ. БАЙЖ БОЛОХ УУ. ЭНЭ СОЛИОТ ХУВЬ ХҮНЭЭР ТОГЛОДОГ БАЙСАН. ОДОО БҮР ТӨРӨӨР,ЗАСГИЙГ УНАГАЖ ТОГЛОХ НЬ. ТОГЛООМ НЬ ТОМРООД БН.
2018/12/22 66.181.178.119
Жүүгээ
нэн аюултай хүн байна шүү.
2018/12/19 64.119.18.9
naraa
Harah tsarainii muuhai hun shuudee NOMTOIBYAR gej ner ni tohiroogui nom erdem suraagui juldraa baian shuud baribchlaad abch boldoggui yumuu esbel tsagdaa shuh ni 100 zuun sayar abad sulaad baiag yumu
2018/12/04 212.95.5.97
Zochin
Iim l turiin tusheetei bn daa.Ner debshuulj bgaa Nam buruutai.Bas songojee suudag srd tumen uursduu buruutai
2018/12/03 103.57.93.205
ТЭВЭГТ
ЯМАР БАЛИАР ВЭ ШАЛГАЖ ШОРОНД БАЙХ ХҮН ОРДОНД БНА АЙ ЭНЭ АРАЙ БИШЭЭ
2018/11/26 112.72.11.109
zochin
Vnen yumuu ai kino shig yum yarilaa shvv dee
2016/07/13 202.179.27.171
Za mu bandi mn amaa medej chalchishv nad lalarin nomtoi bayr chin ochnoon ym hiisen hulgaich
2016/02/03 103.17.108.42
buzar hog umdaa
2016/01/22 103.17.108.42
эх оронч
Энэ завхарсан нөхөр өөр юм хийж чадахгүйээ.төр бузарласан ийм новшнуудийг бүгдийн нь устгах хэрэгтэй.эх нутгийг минь,охид бүсгүйчүүлтэй нь бузарласан аав хүү 2 үхүүл таарна.нямтайшир гэж эцэг шүү ухаантай юм нь тагнуулд ашигт малтмал хариуцсан нөхөр бсан
2016/01/22 103.17.108.42
Zochin
Ene mungutui bolson darga nar ard bidend vlger duurail bol baital engij nohoinoos doloondor nobshnuud uls orniig abch ybah gjdee abgai hvvhedgvi togtson aimdralgvi pizdaa nuud hvn udardaj bndaa arai l bn tur zasag dargaar songoh hvvmvsiig bvr bagaasaa uv
2016/01/20 103.17.108.42
azhuu
Nomt gaigui zaluuda uugn.
2016/01/19 103.17.108.42
UIH negmusun mungu tugrugtei bayan targan erh medel alban tushaaltai humuus hun alj huree talj bolno gesen huuli batalval yaasan yum be iim nasaar n horih yal ugsunch bagadahaar bolson eruugiin gemt heregten UIH-iin gishuun MAN-iin bulgiin ded darga geed
2016/01/19 103.17.108.42
zochin
uhsenih olnoo munzui gej aldarshsan gej neg muu shorongiin lalar buunii nohoig hudalaa bitgii shoud teneg setguulchee naad novshig chin hen ch tanihgui nomtoibayartai ni shornd ni yavuulahgui yu tiim l yum bol
2016/01/19 103.17.108.42
Tstststs
Nomtoibayar gej teneg bandi ugaasaa bolovsrol medleggii ni haragddag sh dee. Hun doromjilj heruul hiihees uur yum chadah uu. Yamar humuus songodgoo l songogchid uursduu sain har,hodoodooroo songuuli ugdgiin gor ni ene dee.
2016/01/19 103.17.108.42
Ene turd bgaa awilgachidiig tsaazalj duussan hoino uls eh oron mini hugjinu!
2016/01/14 103.17.108.42
Хэзээ нэг улс шиг улс бнодоо энэ мэт лалруд нь үхэж далд орсон хойно л байхдаа
2016/01/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment