8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд "Кармен" дуурь тоглоно

2016-10-16 11:31:28

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон тоглолтын 54 дэх улирлаа А.Аданы “Жизель” балетаар өнгөрсөн Бямба гаригт нээсэн. Энэ амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 15-16-ны өдрүүдэд алдарт Ж.Бизегийн “Кармен” дуурийг тоглож байна. Өнөөдөр 17.00 цагаас "Кармен" дуурийг дахин тоглоно.

Дуурийн гол дүрүүд болох Карменд М.Дариймаа /СТА/, Р.Доржхорлоо /СТА/, Хозед Б.Батжаргал, Д.Эрдэнэ-Очир, Эскамильод Ч.Энхтайван /СТА/, Данкайрод А.Сайнбаяр /СТА/, Э.Анхбаяр/СТА/, Ремендадод Г.Шижирболд/СТА/, М.Даваадорж, Цунигад О.Хүрэлбаатар /СТА/, Б.Алтанхуяг /СТА/, Моралест Л.Бүүвэйбаатар, Микаэлад С.Мөнгөнцэцэг /УГЖ/, Б.Энхнаран, Фраскитад Э.Адьяасүрэн, Мерседесд Ш.Наранчимэг /СТА/ нар тоглох ажээ.

Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг харуулдаг “Кармен” дууоь анх 1875 онд тоглогдсоны дараа ихээхэн шүүмжлэл сонсож байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болсон билээ.

П.Меримегийн алдар сууг гэрчлэх гайхамшигт бүтээл “Кармен хүүхэн” зохиолоос сэдэвлэн дэлхийн хөгжмийн гайхамшиг “Кармен” дуурь бий болсон түүхтэй. Уг дуурьт аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн, цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийдэг наймаачид болон 19-р зууны Севиль хотыг бодитоор нь бүтээдэг юм.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэхүү бүтээл 1985 онд монгол хэлээр тавигдаж байжээ. Түүний дараа 2013 онд франц хэлээр тавигдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment