8o
Улаанбаатар хот
mobile menu

Тайжийн нуруунд түймэр гарчээ

0000-00-00 00:00:00

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Тайжийн нуруунд өчигдөр/2016.10.14/ -өөс түймэр гарчээ. Түймрийн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.22 цагт ирж, Онцгой албаны 12 албан хаагч, мөн орон нутгийн 20 иргэн хамтран ажиллаж байгаа аж.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн Яншуй нуур гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /2016.10.14/ 14:30 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 100 иргэн, 15 автомашинтай ажиллаж аюулгүй болгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment