Өмнөд Солонгосын хамгийн том компани болох Самсунг корпорацийн хувьцааны ханш хурдацтай буурч эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Учир нь тус компани үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн болох "Note 7" ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийг зогсоосон байна. Үүнтэй холбогдуулан тус компанийн ханш унасаар байгаа юм. Самсунгийн хувьцааны ханш мягмар гаригт найман хувиар унасан бол өчигдөр дахин гурван хувиар буурчээ. Түүнчлэн тус компанийн зэх зээлийн үнэ цэнэ сүүлийн хоёр хоногийн дотор 20 тэрбум доллараар буурсан байна. Худалдаанд гаргаад удаагүй байсан "Note 7" гар утас дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсан бөгөөд тус утсыг зарим улсын нислэгийн компаниуд онгоцонд авч явахыг хориглоод байсан юм. Тиймээс тус компани "Note 7" утсаа гадаад, дотоодын зах зээлээс эргүүлэн татсан. "Note 7" утаснаас болж үүссэн хямралаас үүдэн гарсан хямралаас тус компани ойрын хугацаанд гарч чадахгүй байх гэж эдийн засагчид хэлж байна.