8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Галбаатар: "Ичтэл нь шейр" хийсэн нь шийтгэл хүлээнэ

2016-10-13 09:29:00

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа эхлэхийн өмнө юуны түрүүнд та өөрийгөө танилцуулаач
Намайг Л.Ганбаатар гэдэг. Монгол улсын Их сургуулийн  Хууль зүйн их сургуулийг төгссөн. Дотооддоо боловсрол эзэмшиж, цахим хүний эрхийн салбар руу гүнзгийн орж, судалж байна. Цахим Аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төвийн удирдах зөвлөлийн гишүүн, хуулчийн албан тушаал хашиж байна. 
-Та өмнө цахим гэмт хэрэгтэй холбоотой хоёр ном бичиж, хэвлүүлж байсан. Бүтээлийн онцлогоос яриач.
-Анхны бүтээлийг 2010 онд хэвлэн гаргаж байсан. Эхний номд цахим гэмт хэрэг болон хэрхэн урдчилан сэргийлэх талаар бичсэн. Хоёрдах ном нь кибер гэмт хэргийн талаар сургалтын гарын авлага бичсэн. Гэхдээ цахим, кибер, компьюьерийн гэмт хэрэг гээд гурван янзаар нэрлэж байна. Цахим нь Монгол руу орчуулсан байдлаар, Будапешт баталсан конвенцоор "кибер" гэж нэрлэсэн. Хамгийн тохиромжтой хувилбар "кибер"  юм. Цахим гэхээр нэг биш нэлээн хэдэн хувилбар байгаа тул оновчгүй сонголт. Мөн www.happywebs.mn дэр сард хоёр удаа өөрийн нийтлэлийг оруулж байна. Эдгээр оруулсан нийтлэл бүрийг шингээсэн иргэдэд зориулсан гарын авлага хэвлүүлэхээр зориж байна. 
-Кибер гэмт хэрэг гэж юуг хэлэх вэ, эл хэрэг нь дотроо ямар төрөл хэлбэртэй вэ?
-Цахим гэмт хэргийн талаар эрүүгийн хуулинд тусгаж өгсөн байдаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн 25-р бүлэг буюу "Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг" гэсэн томёололтой. Энэ бүлэгт цахим гэмт хэргийн үндсэн 4 төрөл бий гэж үздэг. Олон улсын хэмжээнлд Европын зөвлөлөөс Будапешт хотноо “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх” конвенци хэмээн баталсан байдаг. 
 -Монголд кибер гэмт хэрэг гарсан тохиолдол бий юу, ямар хэрэг гарч байв.
-Манай оронд гэмт хэрэг гарсан тохиолдолд цагдаагийн байгууллага мөрдлөг үйл, ажиллагаа явуулна. Хүнд гэж үзвэл прокурор, шүүхийг дамждаг. 2015 он гарсанаар цахим гэмт хэрэгтэй холбоотой 2 асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн. Иргэдийн дунд фейсбүүк, твиттер гэх мэтийг ашиглан гүтгэн доромжилсон хэлбэр гардаг ч шүүхэд хандаж, шийдвэрлэж чаддаггүй. Тухайлбал Монголд фейсбүүкийн нэвтрэх хэсгийн зураг, дүрсийг хуурамчаар үйлдэж, хууль бусаар хүмүүсийн нэр, нууц үгийг авч байсан тохиолдол илэрч, шүүсэн.
 -Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил гэж юу вэ?
-Монгол улсын хуулинд хүний эрхийг зүйлчлээд оруулсан, хүний эрхийн олон улсын гэрээ конвенцуудад нэгдэж орсон. Тиймээс хүн бүр цахим орчинд өөрийн зайлшгүй эрхийг эдэлдэгтэй холбоотойгоор эл асуудал үүсч байна. Тухайлбал хүн цахим орчинд үгээ хэлж, хэвлэн нийтэлдэг. Гэтэл иргэн болон хүний зайлшгүй эдлэх эрхийг хязгаарлаад байхаар дээрхи асуудал гарч ирдэг. Үүнийг хэлж байгаа юм. Интернетийн хэрэглээг хязгаарлах нь хүртэл гэмт хэрэг. Тухайлбал 2000 онд 400 сая хүн, 2015 онд 3,4 тэрбум хүн интернет хэрэглэж байна гэсэн судалгаа бий. 
-Засгийн газар цахим хүний эрхийг хязгаарлах тохиолдол  бий юу?
-Гүүглээс жил бүр ил тод байдлын судалгааг гаргадаг. Энэ нь гүүглийг хэрэглэгчдийн мэдээллийг гаргаж, нийтэлдэг. Тэгэхэд Гүүглд Монгол улстай 14 гомдол ирсэн байгаа юм. Гэтэл энэ мэдээллийг авах зориулалтай 3 төрийн байгууллага бий. Жишээлбэл шүүх, прокурор, цагдаагийн байгууллага авч болно. 
-Хэрэв шүүхээр кибер гэмт хэрэг мөн гэж тогтоовол хэрхэн шийдэх вэ?
-Олон нийтийн харилцааны хэрэгсэлээр “Ичтэл нь шейр хий” гээд тухайн хүний зураг, дүрсийг олон нийтэд тараавал шейр хийсэн болон анх бичсэн эзэн хамтдаа хуулийн хариуцлага хүлээдэг.Хамгийн ихдээ хэргийг шийдвэрлэхэд 60 хоног зарцуулна. Зарим тохиолдолд гэмт хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалж, нааш цааш болно. Шийтгэлийн хувьд хорих, баривчлах, торгох гэсэн хэлбэрүүд байна. Гэхдээ ямар ял оноох нь шүүгчээс шалтгаална. 
-Цахим гэмт хэргээс хэрхэн урдчилан сэргийлэх вэ?
-Хэрэв буруутай үйлдэл хийсэн гэж үзвэл баримтжуулж авах, Screenshot хийж, он, сар, цаг хугацаатай хамт хадгалах хэрэгтэй. Хамгийн сайн жишээ гэвэл дуучин Нара өөрийн байр суурийг зургийн хамтаар баталгаажуулж, нийтэд хүргэдэг. Мөн олон нийтийн харилцааны хэрэгсэлд ямар хүнд үзүүлэх тухай тохиргоо хийдэг. Иймэрхүү техникийн тохиргооны асуудлыг хэрэглэдэг байх шаардлага гарч байна. Монголын нийт хүн амын 97 хувь нь бичиг үсэг тайлагдсан гэдэг бол интернетийн бичиг үсэгт суралцах цаг ирлээ. Мэдэхгүйгээсээ болж асуудалд өртөж байна. Хоёрдугаарт хүний зургийг хуурамчаар ашиглах тохиолдол бий. Тиймээс сэргийлэх хэрэгтэй. Гуравдугаарт өөрийн цахим хуудас, хаягыг тогтмол хөтлөх шаардагатай. Ингэснээр таныг мөн гэлгийг гэрчилж, өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангана. 
-Олон улсад цахим хүний эрхийн зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд хэр анхаарч байна вэ?
-Олон улсад хувь хүний мэдээллийн нууцлалыг сайжруулахад анхаарч байна. Хамгийн сонгодог жишээ нь Gmail ашиглавал тун сайн. Тиймээс өөрийн интернет хуудсын нууцлалын тохиргоог маш сайн ашиглах хэрэгтэй. 
-Насанд хүрээгүй хүүхдүүд кибер гэмт хэрэгт холбогдож байна. Эцэг эхчүүд хүүхэддээ хэрхэн хяналт тавиж ажиллах вэ?
-Бага нас, өсвөр үеийнхэн дунд харилцааны хэрэгслийг тогтмол ашигладаг. Эцэг эхчүүд тэр чигт нь хорьж, цагдах боломжгүй болж байна. Зарим эцэг эхчүүд интернет болон техникийг хүүхдүүдээсээ дор хэрэглэх тохиолдол бий. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө энэ талаарх мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцах нь хамгийн зөв зам. Компьютер бүрт “Parental control” хэсэгтбий. Энэ нь сонгосон цагт хүүхдийнхээ хэрэглээг хязгаарлаж болно. Мөн МХХЗГ, www.happywebs.mn, www.cybersafety.mn гэх сайтуудаар дамжуулан мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, материал нийтэлдэг. Иргэд үүнтэй уншиж, бусаддаа түгээгээрэй гэж хэлмээр байна. 

-Эмнести Интернейшнлээс аравдугаар сарын 20-нд болох хэлэлцүүлгийн талаар яриач. 
-Эмнести Интернейшнлийн Хуулийн бүлгэмээс зохион байгуулагдаж байгаа. Хэлэлцүүлгээр цахим хэрэгсэлээр хүний эрх яаж, хэрхэн зөрчигддөг, яаж сэргийлж, иргэд дуу хоолойгоо чөлөөтэй, саадгүй хүргэх талаар зөвлөлдөнө. Энэ удаад би илтгэл тавиж, ирсэн зочидтойгоо санал сэтгэгдэлээ хуваалцах юм. Монголд цахим хэрэгсэлээр хүний эрхийг хязгаарлаж, дарангуйлах хэлбэрүүд ажиглагдаж байна. Тиймээс энэ сэдэв шинэлэг, хүлээлттэй байгаа гэж харж байна. 
-Хуульчдийг бүлгэм болгож нэгтгэхийн давуу, онцлог тал нь юу вэ?
-Эмнести Интернейшнл байгууллага нь хүний эрхийн төлөө олон улсын байгууллага юм. Хуулчдийг нэгтгэснээр хүний эрхийн асуудалд илүүтэй анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Мэргэжлийн хүмүүс хүний эрхийн талаар мэдээлэл сайтай. Харин иргэд энэ талын мэдээлэл хомс тул мэдээлэл олгох зорилготой юм.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Л.Галбаатар зөвлөж байна.

  • Нууцлалын систем маш сайн цахим хаяг ашиглах хэрэгтэй. Сүүлийн үед “Yahoo” хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдаж байна. Тиймээс Gmail хаяг ашиглагвал сайн.
  • Хэрэв олон зүйл пост хийж, бичдэггүй бол Инстаграм ашигла
  • Бүх сошиал хэрэгсэлүүдээ “Privacy” тохиргоо хийх, өөрийн мэдээллийг хамгаалах 
  • Оюуны өмч, бүтээлийг хуулбарлаж, дамжуулахгүй байх


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment