ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдрийг тохиолдуулан Caviar компанийн мэргэжилтнүүд iPhone 7 утас үйлдвэрлэсэн байна. Тус шинээр үйлдвэрлэсэн Supremo Putin Damascus нэртэй шинэ утас алтадсан корпустай, эндээ Путины “Бид бүхэнд хариу өгнө. Оросын баялгийн төлөө хөдөлмөрлөнө” гэсэн үгийг тусгай ялтас дээр бичиж суурилуулжээ. Тус утас нь шар алтан бүрээстэй нь 207, цагаан алтан бүрээстэй нь 232 мянган рубийн үнэтэй байх юм байна.