Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдөр Орхон, Хөвсгөл, Булган аймгуудад ажиллалаа. Ерөнхий сайд айлчилж байгаа тул аймгийн удирдлагууд болоод албаныхан багагүй хөл хөөр болон угтан авчээ.
Харин Булган аймгийнхан төдийлөн хөл хөөр бололгүй нэлээд ширүүн уур амьсгалтай Ерөнхий сайдыг угтжээ. Тодруулбал Булганыхан эсэргүүцлийн лоозонтой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын уулзалтад иржээ. Тэд уулзалтын танхимд “Ардын хүүхдийг алагчлахаа зогсоо”, “Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо”, “Орон нутгийн хөгжлийн санг хэвээр үлдээхийг шаардаж байна” гэсэн бичгийг хадсан байжээ.
Мөн санал бодлоо илэрхийлэх үеэр Мэргэжлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого иргэдээ ялгаварлан гадуурхсан, аж ахуйн нэгжүүдээ ялгаварласан, сонгуульд дэвшүүлж байсан амлалтуудаасаа эрс няцсан буцсаныг сануулж, огцрохыг шаардсан иргэд олон байсан аж. Өнгөрсөн долоо хоногт удаан сүүлийн гурван сар хүлээгдээд байсан хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн бөгөөд өрхийн амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд олгож эхэлсэн. Үүнийг Орхон, Хөвсгөл, Булган аймгуудын иргэд эсэргүүцэж байгаа аж.