Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэтгүүлчидтэй хийх зангиагүй уулзалт Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд үргэлжилж байна. Ерөнхийлөгч цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж байна. Өнгөрсөн сонгуулийн үеэс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой маргаан нэлээд гарч бөгөөд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл маш олон гарч байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ. Цаг үеийн онцлох асуудлаар Ерөнхийлөгчийн хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.
- “Эрдэнэт”-ийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй.
- “Эрдэнэт” үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан ажилчин хүн би. “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний хувийн сонирхол байхгүй. - “Эрдэнэт” үйлдвэрт миний ямар нэг хувьцаа байхгүй.
-Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй.
-Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа.
- Энэ бол зүгээр л цэвэр улс төр.
-Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.
-Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг. Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл.
-Эрдэнэтийн талаар Оросын байр суурийн талаар асуулаа. Энэ бол чухал асуудал.В.Путин Ерөнхийлөгчөөс асуухад монголчууд өөрсдөө Эрдэнэт үйлдвэрээ аваад явчихна гэдэгт би итгэж байна гэсэн.
С.Зориг агсны талаар хэлэхдээ:
-Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж харж байна. Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг.
-Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Тэр бол худлаа.
Би сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхдөө л тэр хүнийг харсан.