Өнгөрсөн сонгуулиар МАН ялалт байгуулсанаас хойш өндөр албан тушаалын халаа сэлгээ, шинэ томилгоог зогсоо зайгүй хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр орой хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо.