8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобуснуудад өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байна

2015-12-11 11:38:00

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас 22:40 цаг хүртэл  Ч:17А ”Баруун 4 зам - Их тойруу - Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам - Нарны зам - Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол - Ард кино театр - Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллажээ.

Хяналтын явцад “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын деспитчер алба”-тай холбогдон арилгуулж ажиллалаа. Дээрх гэнэтийн хяналтын ажлыг энэ оныг дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл