УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагаас эхлэн хуралдана. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09, 10 дүгээр дүгнэлт болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Үүний дараа орон нутгийн сонгуультай холбоотойгоор намрын чуулган түр завсарлах чиглэл барьж байгаа юм. Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль энэ сарын 19-нд болно. Орон нутгийн сонгуулийн дараагаар ирэх оны төсвийн тодотгол, мөнгөний бодлогыг хэлэлцэх аж.
УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаад түр завсарлана
2016-10-06 08:56:00