“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг бид мэдэхгүй. Тэр бол Засгийн газар хоорондын асуудал. Энэ талаар би мэдээлэл өгөхгүй” гэв.
Мөн тэрбээр хувьцаа эзэмшигчдийн ТУЗ шинээр байгуулагдсан. ТУЗ-ын дарга нь Да.Ганболд болсон гэлээ. Харин "Татварын тухайд Ц.Нямдорж гишүүний хэлээд буй шиг 20 тэрбумын татвар төлөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр энэ оны найман сарын байдлаар 134 тэрбум төгрөг төлсөн. Улсын төсөвт 64 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбумыг төвлөрүүлсэн. Үүнээс 44 тэрбумыг 2015 онд урьдчилж төлсөн. Хамгийн сүүлд Сангийн яаманд өгсөн татварын тайлангийн дүнг Ц.Нямдорж гишүүн ярьж байна лээ” гэв.
Т.Хулан