Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнд газраа луйвардуулсан гэх иргэд Төрийн ордны гадна эсэргүүцэл илэрхийлэн жагсажээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Батдэлгэрээр итгэмжлүүлсэн 100 орчим иргэн өөрсдийн эзэмшлийн газраа алдсан хэмээн ийн тэмцэж байгаа юм байна. Тэд “Газрын наймаачин, луйварчин УИХ-ын гишүүн Б.Батзориг намайг үхэл рүү түлхлээ” гэсэн лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Батзоригт газраа луйвардуулсан иргэд Төрийн ордны гадаа жагсаж байна
2016-10-05 13:28:00