Тайланд хотноо Зика вирусээр өвчилсөн хоёр хүүхэд төрсөн тухай BBC-д мэдээлэв. Тайландын өвчин судлалын удирдах газраас дээрхи хоёр шинэ төрсөн нярайгаас дээж авч, шинжлэхэд зика вирустай болох нь тогтоогдов.
Ээжүүдийн тухайд жирэмсэн байх хугацаандаа Тайланд хотноо байсан бөгөөд шумууланд хэд хэдэн удаа хазуулсан тухайгаа хэлжээ. Мөн Тайландад зөвхөн энэ өвчин дэгдээд байгаа бус Сингапурт өвчний тархалт тун хурдацтай байгаа аж.
2016 оны хоёрдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 4 сая гаруй өвчиний тохиолдол бүртгэгджээ. Үүнд халуун эргийн орнуудад өвчлөл өндөр байгааг дурьдаад эхчүүдийг жирэмслэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.