Төрсөн дүү нь ахыгаа халуун хоолруу түлхсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 03-нд өдөр Чингэлтэй дүүргийн 16 хорооны иргэн халуун тогоонд түлэгдлээ гэсэн дуудга Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хороонд суух 48 настай эрэгтэй Б-г төрсөн дүү болох 42 настай эрэгтэй М нь согтуурсан үедээ марган халуун тогоотой хоол руу түлхэж гэмтээсэн байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Ахыгаа халуун тогоотой хоол руу түлхэж гэмтээжээ
2016-10-05 09:15:31