Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эд өрнөж буй энэ үед Баянгол дүүргийн АН-ын сонгуулийн амлалт олны анхаарлыг ихээхэн татаад байна. Тодруулбал, орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн АН-ын олонхи болж чадвал УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа рекламны самбарт хүртэл байршуулсан байна. Энэ талаар цахим ертөнц дэхь идэвхтэнүүд “Баянголчууд сайн Засаг даргатай болохын тулд АН-аас хэн ч байсан дугуйлах болжээ” хэмээн жиргэжээ. Мөн зарим нь “УИХ-ын экс гишүүн С.Одонтуяа нам нь ялбал БГД-ийн засаг дарга болно гэж С.Эрдэнэ гуайн гараас хөтөлж байгаад хэлчихлээ. Тэгэхээр одоогийн засаг дарга Б.Оросоогоо өөрчлөх юм. Асуулт?БГД-ийнхээ сайн бүхнийг үргэлжүүлэх уриа дэвшүүлсэн юм бол сайхан бүхнийг бүтээгчээ яагаад солино гэж байгаа юм? Б.Оросоо нь утсан хүүхэлдэй биш юм бол яагаад чимээгүй суугаад байна, эсвэл муу ажилласан гэдэгтэйгээ эвлэрч байгаа хэрэг үү?” гэжээ.
Ямартай ч Баянголын АН сонгуульд ялсаны шагналдаа С.Одонтуяаг Засаг дарга болгох бололтой. Харин тэдний энэхүү PR сонгуулийн үр дүнд нь хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ.