8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2015-12-11 09:40:00

09:30 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулна.

10:00 цагт “Пэлжидийн Гэндэн-120 жил” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлын нээлт болно.

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

11:00 цагт Монгол улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 85, Төрийн захиргааны байгууллага үүсэн байгуулагдсаны 45 жилийн ой хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд зориулсан үйл ажиллагааны нээлт болно.

11:30 цагт Хан-Уул дүүргийн 15-р хороонд шинээр ашиглалтанд орж буй 130-р бага сургууль болон 218-р цэцэрлэгийн нээлт болно.

12:00 цагт Монгол улсад нисэх загварын спорт үүсч хөгсөний 50 жилийн ойд зориулсан "ДҮҮЛЭН НИСЭХ ХҮСЭЛ" гэрэл зургийн үзэсгэлэн болно.

14:00 цагт Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Архи тамхины хуулийн хэрэгжилтэнд хийсэн шалгалтын дүнг танилцуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл