Монгол улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд олон улсын валютын сангаас тусламж хүссэн. Гэхдээ хэдий, хэр хэмжээний зээл хүссэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл Монголын Засгийн газар тус сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум долларын зээл авах хүсэлтээ илэрхийлжээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар тус сангаас зээл авах үйл ажиллагааг наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд хоёр талын хэлэлцээр хийгдсээр өнөөдрийг хүргэсэн юм. Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг зээлийн асуудлаар Вашингтонд ажиллаж буй бөгөөд олон улсын валютийн сангийн төлөөлөгч нартай уулзалт хэлэлцээр хийх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар валютын сангаас зээл авах асуудал удахгүй шийдэгдэж дуусах аж.