Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19-нд Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ.
Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д заасны дагуу олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй явуулах эрхтэй. нэг нам, эвсэлд өдөрт 10 минут олгож байгаа аж.
Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-ны өдөр гардуулсан. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна.