8o
Улаанбаатар хот
mobile menu

Тагтааг зохиомлоор хооллох нь олон эрсдлийг дагуулж байна

2014-11-28 00:00:00

Untitled

Сүүлийн үед иргэдийн буруу дадал, зуршлаас шалтгаалаад тагтаа хэт олширч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна соёлын өвд хор хөнөөл учруулж, байгаль орчныг бохирдуулж байгаа талаар ярих болсон. Тэгвэл өнөөдөр “Өв хамгаалагч эргүүл” аяныг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлыг “Таны буянд даган баясъя” төв ТББ, “Гурван Эрдэнэ” сүсэгтний холбоо ТББ, “Олон улсын буддист нийгэмлэг” ТББ-аас санаачилан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулсан юм: “Өв хамгаалагч эргүүл” аян нь байгалийн зэрлэг шувуудын нэг төрөл зүйл болох тагтааг зохиомлоор хооллох нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна соёлын өвд ноцтой хохирол учруулж, орчин тойрныг бохирдуулж байгаад иргэдийн анхаарлыг хандуулах, уриалах зорилготой юм.
                Судалгаагаар нэг тагтаа жилд 11.4 кг сангас ялгаруулдаг гэж тогтоосон байна. Сангас нь барилга байгууламжийн өнгө үзэмж, чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна гал гарах эрсдэлийг бий болгодог учраас иргэдэд хандан зохиомлоор тагтаа хооллохгүй байхыг бид уриалж байгаа юм. Тиймээс Гандантэгчилэн хийд дээр будаа зарахыг хориглох захирамжийг дүүргийн Засаг дарга гаргасан. Иргэд маань тагтаанд будаа өгөх нь буян болно гэдэг ташаа ойлголтоосоо салж, эрүүл аюулгүй орчныг бий болгохоор ажиллаж байгаа аж. Цаашид ч энэ тал дээр шат дараатай олон ажлыг хийж хэрэгжүүлэнэ гэдгийг албаны хүмүүс мөн онцолсон бөгөөд “Эрүүл орчин бүрдүүлье, соёлын өвөө хамгаалъя, байгалийн тэнцвэрийг хадгалъя” хэмээн иргэд, олон түмэнд хандан уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment