Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Сонгуулийн хуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тодруулбал, Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13 дахь хэсэгт “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан байгаа юм.
Сонгогчдийн нэрсийн жагсаалтыг санал авах байранд хүргэх хугацаа өнөөдөр дуусна
2016-09-29 10:57:32