Орон нутгийн сонгууль дөхсөөр л. Хоёр хоногийн өмнө нэр дэвшигчид нэмлэхээ гардаж авсан юм. Орон нутгийн сонгуулиар Улс төрийн их замналынхаа үүдийг нээж буй эрхмүүд өчигдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээг ашиглан өөрсдийгөө нэр дэвшиж байгаагаа илэрхийлж үнэмлээ гардаж буй зургаа нийтэлж ард түмний алмайруулж эхэллээ.Ёстой л УИХ-ын сонгуульд хэн дуртай нь нэр дэвшиж байхад Орон нутгийн сонгууль бол "гай л байна" гэж бодсон уу их л сонин, содон хүмүүс харагдана. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан нэр дэвшихээр мандатаа авсан нь аавуудынхаа залгамж халаа болохоор шийдсэн илт байв. Мөн УИХ-ын гишүүдийн дүү, эхнэрийнхэн дүү гээд ёстой л нэг дуртай нь энэ удаагийн орон нутагт өрсөлдөж байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хүргэн дүү Б.Золбоо МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар төрсөн дүү, эхнэрийнхээ дүү зэрэг хүмүүс нэр дэвшиж байна. Үүгээр нэр дэвшигчид зогсохгүйээ. УИХ-ын сонгууль урлагынхан ч нэлээд дэвшиж С.Жавхлан ганцаараа бие даагч гэсэн тодотголтойгоор гишүүн болсон. Урлагынхан орон нутгийн сонгуулийн ард үлдэхийг хүссэнгүй болотой. Учир нь"Люмино" хамтлагын Баажий, Дуучин О.Анхбаяр нар одоогоор нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарлаж үнэмлэхээ гардаж авсан зургаа оруулж дэмжиж туслахыг аминчилж байх жишээтэй. Энэ зүгээр л эхлэл. Сурталчилгаа эхлээд ирэхээд та бид үзэж, сонсох, харах зүйл ихтэй болох вий.
Улс төрийн босго намдсан гэдгийг УИХ-ын сонгуулиар харагдсан. Гэтэл орон нутгийн сонгуулиар үүнийг дахин батлахнээ.