Даваа гарат Нью-Йорк хотноо болсон мэтгэлцээний явцыг нийтэд нь дүгнэхэд хоёр биенээ дайрч, давшилсан, хувь хүнд байж болохооргүй олон ёс зүйн асуудалтай америкчууд нүүр тулгарлаа. Хиллари, Доналд нар АНУ-ын ерөнхийлөгч болоход ёс зүйн хувьд бэлэн үү?, тэдний мэтгэлцээний үеэр хэлсэн үгээс онцлон хүргэж байна.
• Хиллари Клинтон“Америкийн цөмийн эрчим хүчний холбоотой асуудлаар Доналд оролцох эрх байхгүй” гэв.
• Доналд Трамд “ Хиллари АНУ-ын ерөнхийлөгч болоход тохиромжгүй хүн.Түүнд ямар тэвчээр, хат байхгүй” гэв.
• Доналд Трамп “Хэрэв Хиллари төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхад түүнтэй холбоотой 33000 цахим и-мейл-ийн нууцыг дэлгэвэл би татварын буцаан олголтоо дэлгэн харуулна” гэлээ.
• Хиллари Клинтон “ Цахим шуудантай холбоотой мэдээлэл алдаа байсан. Тиймээс үүнд хариуцлага хүлээхгүй” гэв.
• Трамп“Африк, Америкчууд “тамд” амьдарч байна. Хаа сайгүй буун дуу хадаж байна шүү дээ.
• Хатагтай Клинтон “Трамп уур амьсгалын өөрчлөлтөнд Хятадуудыг буруутгаж байгааг шүүмжиллээ”.
• Доналд Трамп “Хиллари Исламийн бүлэглэлтэй тэмцэхэд тун сул дорой байна. Магадгүй энэ үлдсэн амьдралаа тэр чигт үүнд зориулах байхдаа.” Гэв.
• Хиллари Клинтон “Доналд Трамп арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй. Ерөнхийлөгч Обамаг АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна төрсөн гэж үздэг” гэлээ. Мөн эмэгтэйчүүдийг “гахай, нохой” гэх мэт байж болохгүй үгээр дайрч давшилдаг гэлээ.
Эх сурвалж: BBC