Өнөөдөр хоёр яамны ТНБД-ыг тодруулна. Тодруулбал, Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамдын Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг өчигдөр бүртгэж дууссан аж. Тиймээс нэр дэвшигчдээс өнөөдөр шалгалт авч тодруулах юм байна.