УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 5-нд хуралддаг. Энэ удаагийн ээлжит намрын чуулган ирэх даваа гарагт буюу энэ сарын 3-нд нээлтээ хийх юм байна. Намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна. Үүнд:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
Сонгуулийн тухай хуулийн төсөл
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Ач санах тухай хуулийн төсөл
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Бусад хуулиудыг хэлэлцэх аж.