8o
Улаанбаатар хот
mobile menu

Солонгос улсад “Note 7” гар утасны борлуулалт эхэллээ

2016-09-26 09:49:00

Өнөөдөр Самсунг корпораци Өмнөд Солонгос дахь “Note 7” маркийн гар утасны борлуулалтаа эхэллээ. Дэлхий даяар 2,5 сая “Note 7” маркийн гар утас зарагдсан байсан ч цэнэглэхдээ хэт халж, дэлбэрсэн тул хэрэглэгчид ар араасаа гомдол гарган буцаасан.

Өмнөх хэвлэлийн бага хурлын дагуу Самсунг “Note 7” гар утас есдүгээр сарын 28-ны өдөр худалдаанд гарах байсан ч хойшилж аравдугаар сарын 1-ны өдөр  боллоо. Өмнөд Солонгос улсад 200,000 хэрэглэгч өөрсдийн гар утсыг буцаав. Ройтерсоос мэдээлж буйгаар аравдугаар сард Сингапур, Австрали улсад худалдаанд гаргах аж.

АНУ-д тус асуудалтай холбоотойгоор Холбооны Нисэхийн удирдлагаас гар утасаа онгоцонд цэнэглэх, нислэгийн үеэр унтрааж байхыг шаарджээ. Мөн хэд хэдэн нислэгийн авиа компани онгоцонд гар утсаа цэнэглэхийг хоригложээ. Хэрэглэгчид Самсунг “Note 7” утасны борлуулалт зогссон үеэр  Apple корпораци  “Iphone 7“ утасаа зах зээлд гаргасан нь нүдээ олсон хэрэг гэж дүгнэжээ.

Эх сурвалж: BBC  

Сэтгүүлч, орчуулагч: Т.Ариун

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment