Увс аймагт өнөөдөр БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ар хэмжээний хүрээнд Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн хурал, урлаг спортын алдартнууд, ИТХ-ын төлөөлөгчид, Ю.Цэдэнбал даргын төрөл төрөгсөд, ОХУ-ын зочид төлөөлөгчид, ахмад буурлууд, албан байгууллагууд оролцлоо.
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутгийнхан нь ёслол төгөлдөр тэмдэглэлээ
2016-09-23 16:06:00