8o
Улаанбаатар хот
mobile menu

Галт тэрэгний хөдөлгөөн маргаашнаас өвлийн цагийн хуваарьт шилжинэ

2016-09-23 08:52:38

Энэ сарын 24-ны 00:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Тодруулбал, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг Улаанбаатараас 10:10 явж Сайншандад 19:48 цагт ирнэ. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 21:15 цагт явж Улаанбаатарт 07:15 цагт ирэх юм. Харин Улаанбаатар -Замын-үүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:20 цагт явж Сайншандад 01:48 ирж 02:30 явж Замын -үүдэд 07:20 цагт ирнэ. Замын-үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын-үүдээс 18:05 цагт явж Сайншандад 23:05 ирж 23:45 явж Улаанбаатарт 08:45 цагт ирэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment