8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй тусгай дуут дохио ашигласан жолооч нарыг торгожээ

2016-09-23 08:44:10

Хууль зүй, Дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Уг ажлын хүрээнд эхний 10 хоногт холбогдох журмыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож байсан 118 зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, дуут болон гэрэл дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн ашигласан 43, өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 34, тусгай дуут болон гэрэл дохио зөвшөөрөл аваагүй ч хэрэглэж байсан 39, зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн 2 зөрчил, дутагдал илэрсэн байна. Энэ аяны хүрээнд зөрчилтэй 33 тусгай дуут, гэрэл дохиог хураан авчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment