8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, цочир хүйтэрнэ

2016-09-23 08:29:32

Цаг уур орчин шинжилгээний газраас есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч цочир үйтрэхийг малчид, тариаланчид, хадланчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа. Энэ өдрүүдэд цасан шуурга болж хүйтрэх юм байна.

09 дүгээр сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 24-нд баруун болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. 27-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 24,26,27-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  24-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment