8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

2016-09-23 08:15:00

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө сэрүүсч 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө сэрүүсч 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment