Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жил тасралтгүй төрийн тэргүүнээр ажиллаж, ирэх онд ажлаа хүлээлгэж өгнө. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч хүү нь аавынхаа араас улс төрд хүч үзэхээр шийджээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болжээ. Э.Эрдэнэ АН-д гишүүнээр элсээд удаагүй бөгөөд улс төрийн замналаа ийнхүү эхлүүлж байна. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж, 18 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Орон нутгийн сонгуульд нэлээд сонирхолтой улс төрчид өрсөлдөх бололтой.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ улс төрд хүч үзнэ
2016-09-22 10:19:00