8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирак дах АНУ-ын цэргийн баазын эсрэг IS химийн зэвсэг хэрэглэлээ

2016-09-22 09:48:00

АНУ-ын цэрэг армийн удирдлагуудын мэдээлж буйгаар Ирак улсад байрлах АНУ-ын цэргийн бааз руу химийн хортой бодистой пуужин хөөргөсөн байж болзошгүй гэв. Азаар баазад байрлаж байсан АНУ-ын цэргүүд бэртэж, гэмтээгүй аж. Энэ нь Иракд химийн зэвсгээр дайралт хийсэн анхны тохиолдол бөгөөд цэргийн бааз даруй арга хэмжээ авчээ.

Энэ сарын есдүгээр сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар баруун зүгт Каяарад  байрлах агаарын хүчний баазад гэнэтийн дайралт болсон талаар Пентагон өөрийн мэдэгдэлдээ хэлжээ. Тус хөөргөсөн төхөөрөмж нь пуужин, хатуу зуурмаг бүхий хэлбэртэй байсан аж. Үүнээс харахад Пентагон “Исламын улс орон химийн зэвсэг хэрэглэж, үйлдвэрлэж байна. Энэ нь бидний төлөвлөсөн ажилд саад болохгүй, хамгаалалтаа улам сайжруулахыг сануулсан үйл явдал боллоо” гэлээ.

Курдишийн эсэргүүцэгчдийн эсрэг газ болон бусад зэвсэг ашиглан эсэргүүцэлээ илэрхийлсэн 20 гаруй баримт байдаг аж. IS-ийн бүлэглэл Сири, Ирак улсад химийн хорт зэвсэг ашиглан дайралт хийсэн хэд хэдэн тохиолдол бий.  Албаны хүмүүсийн хэлж буйгаар химийн зэвсэг нь хүний нүд, арьс, агаарт их хэмжээний хортой нөлөө үзүүлдэг гэв.

Тус дайралт болсон Мосул хотын хувьд IS-ийн удирдлага дор хоёр жилийн хугацаанд байгаа бөгөөд Иракийн хоёрдох том хот аж.  

Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment