Үндсэн хуулийн цэц хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм. Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд “Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь хууль зөрчсөн” гэсэн гомдол иржээ.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаан эхэллээ
2016-09-21 11:49:10