8o
Улаанбаатар хот
mobile menu

Нью-Йорк хотыг бөмбөгдсөн хэрэгт Ахмад Хан Рахамиг сэжиглэж байна

2016-09-20 10:00:00

Нью-Йорк хотын албаныхан мэдээлж буйгаар бямба гарагт Челси бүс орчимд дэлбэрэлт болж, 29 хүн ноцтой гэмтэл авчээ. Тус халдлагын сэжигтэнээр 28 настай Афганистан гаралтай АНУ-ын иргэншилтэй Ахмад Хан Рахамиг сэжигтэнээр татжээ. Нью-Йорк хотын цагдаагийн хэлтсээс сэжигтэн эрэгтэйн зургийг олон нийтэд дэлгэсэн байна. Даваа гарагийн өглөө Нью Жерсигийн Элизабет галт тэрэгний буудлын орчимд идэвхитэй байсан 5 бөмбөгийг салгажээ. Нью-Йорк хотын дарга Билл де Бласиогйин CNN-д өгсөн мэдээний дагуу хэргийн газар дээр түүнийг гэх ул мөр олдоогүй аж. Америкийн хэвлэлүүдийн онцолж буйгаар төхөөрөмжийг салгасаны дараа ч хэсгүүд нь ойр орчимд тархсан талаар мэдээлэл гарчээ. Нью Жерси хотын Элизабет галт тэрэгний буудлын дэлбэрэх бөмбөгийг одоо хүртэл хэн тавьсан талаар баттай мэдээ гараагүй байна.   

 Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Бөмбөгдсөн байхдаа яахав дээ.Онгоцоор бөмбөгдсөн болж байна уу.Ийм наад захын ойлголт байхгүй хүн яаж мэдээ бичдэг байнаа.
2016/09/20 182.160.38.209
  • Recent
  • Most Read
  • Most Comment