ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путины “Нэгдсэн Орос” нам ням гарагийн парламентийн сонгуульд ялалт байгуулж байна. ОХУ-ын Төв сонгуулийн хорооноос “Итар-Тасс” агентлагт өгсөн мэдээгээр сонгуулийн нийт хуудсын 50 хувийг тоолж дуусгасан бөгөөд ОХУ-ын нэгдсэн нам 53,54 хувь, Коммунист нам 14 хувь, Либериал Демокрит Нам 13,9 хувийн санал авсан талаар мэдээлэв. Мөн сөрөг хүчний намын дарга Михаил Касьянов “ Энэхүү парламентийн сонгууль үнэн зөв, чөлөөт, шударга, олон улсын стандартын дагуу явуулж байгааг шалгах хэрэгтэй байна” хэмээн ОХУ-ын төв телевизээр хандан санал бодлоо илэрхийлжээ.
ОХУ-ын Нэгдсэн нам парламентийн сонгуульд илүүрхэж байна
2016-09-19 14:31:00