
Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж хулгайчдыг үйлдэл дээр нь барьжээ. Алба хаагчид эргүүл хийж явахад сэжиг бүхий эд зүйлс барьсан 2 хүнийг саатуулан шалгасан байна. Шалгах явцад хоёр этгээд эзэнгүй айлаас зурагт хулгайлан авч явж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ. Хэргийг одоогоор тус дүүргийг цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.



