СЕХ-ноос гаргасан хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан байна. Энэ удаагийн сунгуульд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан аж. Өөрөөр хэлбэл, 15209 нэр дэвшигчийн 7006 нь сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм байна. Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 29-ний дотор олгож дуусах ажээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно.