Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өнгөрсөн сарын 05-ны өдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Тус уулзалтын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн компанийн талаар нэлээд ноцтой асуудал яригдсан аж. Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас чацарганы тариалалтын талбай ургац нэмэгдүүлэх зорилгоор Н.Алтанхуягийн компанид долоон тэрбум төгрөгийн зээл олгосон талаар дурьдсан байна. Үүний дараахан Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт асуулт илгээсэн ч хариу өгөөгүй байна. 2010-2016 оны хооронд “Чацаргана” үндэсний хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд Н.Алтанхуяг Ерөний сайдаар ажиллаж байсан үедээ ийнхүү Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас долоон тэрбум төгрөгийг хувийн компанидаа зээл олгосон бол ашиг сонирхолын зөрчил үүснэ. Долоон тэрбум төгрөгөөр ганц компани чацаргана тариалана гэдэг бол дэндүү ахдах мөнгөн дүн билээ.
Н.Алтанхуяг “Хаан жимс” компанидаа долоон тэрбумын зээл авсан уу
2016-09-17 11:56:00