8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд УИХ-ыг хариуцлагатай байхыг шаардаж байна

2016-09-15 16:38:33

УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. Ээлжит бус чуулган хаасны дараах өдрүүдэд буюу есдүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд тойргийнхоо 8, 9, 11 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийж, зарим цэцэрлэгээр орж үйл ажиллагаатай нь танилцсан. 

Сүүлийн сард УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гаргасан шийдлийн талаар ахмадууд саналаа хэлж, бизнес эрхлэхэд эдийн засгийн орчин ямар байгааг мэдэхээр жижиг дунд үйлдвэр, өрхийн бичил бизнес эрхлэгчид асуулт асууж, нийгмийн халамж, хүүхдийн 20 мянга юу болсныг эмэгтэйчүүд, ээжүүд лавлаж, “Орлоготой оюутан” хөтөлбөр, оюутны 70 мянгаа сураглахаар оюутан залуус  ирсэн гээд  сонгогчид уулзалтад идэвхтэй байлаа.  



Иргэд,

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд маш их хүлээлттэй байна. Дахин төлөвлөлтийг их хүлээж байна. Дахин төлөвлөлтөд орох юм болов уу гэж хашаандаа ч юм хийж чадахгүй, байшингаа ч сэлбэж чадахгүй байгаа. Хурдан эхлээд, шийд нь гарвал нэг тийш болгомоор байна, Өмнөх дөрвөн жил хүлээлгэсэн, ирэх дөрвөн жилд шийдэж өгөх үү

-Цахимаар газар өмчилж авсан ч тэр газруудад дэд бүтэц огт байхгүй, очиход хэцүү юм. Хэзээ тэнд амьдрах боломж бүрдэх нь мэдэгдэхгүй байхад газар өмчилсний төлбөр гэж улирал бүр авдаг. Цөөн төгрөг гардаг ч энэ бол төрийн хариуцлагагүй, хайхрамжгүй ажиллагааны илрэл биш үү

-Зарим банк тэтгэврийн зээл зургаан сараар авахад зээлэнд ирж байгаа мөнгөнөөс хүүгээ эхэнд нь авчихдаг. Хоёр сарын дараа нөгөө хөгшин зээлээ төлөөд, дахин зээлийн хугацаагаа сунгахад дахиад л зургаан сарын хүү авдаг. Энэ мэтчилэн хөгшчүүлийг шулж байна. Үүнийг болиулж өгөөч

-Эрчим хүч хэрэглэсний төлбөр дэндүү өндөр байна. Гарсан мөнгөн дээр нэмээд эрсдэлийн мөнгө гэж авдаг. Энэ ямар учиртай юм бэ  гэхчлэн дор бүрнээ тулгарсан асуудлаа хэлж, зарим нэг нь шийдүүлж өгөхийг хүссэн. Гэхдээ хувийн асуудлаа шийдүүлэхийг хүсэхээс илүү улсынхаа хувь заяа, нийгмийнхээ сайн сайхны төлөө саналаа хэлж, төрд үгийг нь хүргэхийг хичээнгүйлэн хүсэх иргэд олон байлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг иргэдийн асуултад хариулахдаа өнөөгийн бодит байдлын талаар үнэн бодит мэдээллийг өгч, иргэдийг мэдээллээр хангасан.

Иргэд төрөөс, төрийн эрх барих дээд байгууллагад сууж буй УИХ-ын гишүүдээс хариуцлагатай байхыг шаардаж байна. 

Ажлаа таслалгүй, хоорондоо намаараа талцаж ашиг сонирхлын хэрүүл хийлгүй ажилла, чинээлэг давхарга улсдаа нэг удаа тусалж, хувийн хөрөнгөнөөсөө нэг удаа улсдаа хандив өг, улсын хөрөнгө мөнгийг гадаад, дотоодод байршуулж, мөнгө угаасан гэж өмнөх төрийн эрх барьж байсан хүмүүсийг ярих юм. Тийм байдаг бол тэр хүмүүсийг ил тод зарлаж, үйлдлийг нь баримтаар баталгаажуулж хариуцлага тооцоод ард түмэндээ мэдэгд гэх зэргээр төрөөс хариуцлагатай байхыг шаардсан. 

Хороодод ажилласныхаа дараа улсын цэцэрлэгүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцлаа. 5000 хүн амтай ч нэг ч цэцэрлэггүй байсан 8 дугаар хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажлын явцтай ч танилцлаа.

Энэхүү цэцэрлэгийг ашиглалтад оруулахад шаардлагатай байсан мөнгийг наймдугаар сард хөөцөлдөн шийдүүлсэн учир яаралтай ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг даалгаврыг цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийнханд өглөө. Энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлснээр 8 хороо төдийгүй хил залгаа Баянгол дүүргийн хороодын цэцэрлэггүй хүүхдүүд орох юм. 

7 дугаар хорооны 224 дүгээр цэцэрлэгийг онцгой бүсэд байрладаг гэж болохоор. Баянхошуу чиглэлийн айлуудын хойт талын захад шахам, уулан дээр байгуулсан уг цэцэрлэгийг 2015-2016 оны хичээлийн жилд ашиглалтад оруулжээ. 150 хүүхдийн хүчин чадалтай уг цэцэрлэгт одоогоор 240 хүүхэд явдаг. Чиглэлийн автобус унаа явдаггүй, цас, бороо орсон үед машин очиход ч хүндрэлтэй учир цэцэрлэгийн чиглэлийн авто зам засуулж, болж өгвөл хүүхдээ зөөх нэг автобустай болчихмоор байгаагаа эрхлэгч П.Эрдэнэчимэг хэлсэн.

224 цэцэрлэгийг тойроод амьдралын боломж таарууу айл өрхүүд олон бий. Тийм айлуудад нэг ч хүүхэд үлдээлгүй, цэцэрлэгтээ авчихмаар байгаагаа эрхлэгч хэллээ. 9 дүгээр сарын 1-нд бусад цэцэрлэгүүдэд хүүхдүүд нь ээж аавыгаа санаад уйлаан майлаан болж байхад энэ цэцэрлэгийн жаалуудын нэг нь ч уйлаагүй, бүр цэцэрлэгээсээ явах дургүй байсан гэнэ. Гэр орноос нь илүү тохь тухтай, хоол ундтайн учир балчир үрс цэцэрлэгийг гэрээсээ илүүд үзэж буй нь тэр ажээ. 224 дүгээр цэцэрлэг зарим хүүхдүүдэд маань ийм л их үнэ цэнэтэй хэрэгтэй байна. Тиймээс энд 24 цагийн цэцэрлэгийн журмаар ядаж хоёр анги нээх төсөв мөнгө шийдүүлэх, болж өгвөлнэн шаардлагатай байгаа автобус унааг нь болж өгвөл шийдүүлээд өгөхийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkkkk
1 emgeneer zamaa zaalgaad bgaa yum uu?? tuurchihsun almas chin
2016/09/16 188.64.243.212
hahahahahha
ene emgen bas 1 sarmagchin daguulchihjeee ; sayhan gudamjind navsaichihaad nadad sanalaa uguuch geed guilagchin tsarailaad yvj baisan ; ene chavgantsiig hvn yah yum be ???? b
2016/09/16 188.64.243.212
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016/09/15 202.131.252.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment