
Дэлхийн банкинд Э.Ганзул гэх Монгол бүсгүй ажиллаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн сард болсон шалгаруулалтад тэнцэж, энэ сарын 12-ны өдрөөс шинэхэн ажилдаа орсон аж. Э.Ганзул нь Бээжингийн Олон улсын их сургуулийг төгсөж, АНУ-ын Вашингтон хотноо “BAU” Олон улсын их сургуулийг бизнесийн чиглэлээр төгссөн аж. Дашрамд дуулгахад, Дэлхийн банк 1944 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иржээ.



