8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Лхагвасүрэн:  АН-ын фракцын давамгайллыг хязгаарлах хэрэгтэй

2016-09-15 12:46:00

Ардчилсан намыг Үүсгэн байгуулагчдын төлөөлөл  мэдээлэл хийлээ. Үүсгэн байгуулагчдын төлөөлөл Анхдугаар зөвлөгөөнөө хийж, АН-ын ҮЗХ, Хяналтын ерөнхий хороо болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад “Ил захидал” илгээж байгаагаа энэ үеэр онцолжээ.  Мөн "Их хурал, ҮЗХ, аймаг, нийслэл, дүүргийн намын хороодод ямар нэгэн гаж амбицгүй, албан тушаал, улс төрийн сонирхолоос ангид, төр захиргааны болон намын удирдах байгууллагад ажиллаагүй Ардчилсан намын үүсгэн байгүулагчдын 30 хувийн квотыг оруулах хэрэгтэйг дурджээ. Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн "Өнөөдөр улс төрийн намууд түүний дотор Ардчилсан намын үйл ажиллагаа ихээхэн гажуудаж, шударга ёс намын дотор байхгүй болсон. Тийм учраас Ардчилсан намыг шинэчлэх хэрэгтэй гэж бид үзэж байна" гэв. Түүнчлэн АН-ын фракцын давамгайллыг хязгаарлах хэрэгтэй. Мөн зөв бодлого шийдвэрийг дэмжих, ажил хэрэг болгохыг онцлон тэмдэглэсэн юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment