8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихгүй

2016-09-15 11:21:00

Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд манай улсын нэлээд хүн мөнгөө хадгалдаг мэдээлэл талаар мэдээлэл нэлээд хэдэн сарын өмнө нь гарч нэлээд дуулиан тарьсан. 
Тэдний дотор улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд багтаж байсаныг бид бүхэн санаж байгаа билээ. Монголын оффшорчдоос хамгийн олон дансыг давхардсан нэрээр Ч.Батзориг эзэмшдэг гэсэн мэдээлэл гарч байсан бол “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээр удаалж байсан.  Төрийн өндөр албан тушаалтан Оффшор бүсэд данстай байх нь хэр ёс зүйд нийцэх вэ гэдэг асуудал тухайн үед маш хүчтэй яригдаж байсан. Харин нь одоо энэ асуудлыг шийдэхээр болжээ. Тодруулбал, 
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Төсөлд, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна. Ийм учраас төрийн албан хаагч, төрд ажиллаж байсан эрхэмүүд Оффшор дансыг баяртай гэж хэлэх цаг нь болсон байна. 

Өмнө нь АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь "Panama Papers" -с илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудад хариуцлага тооцож, зарим нь өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа бууж байсан бол улсын нэг ч үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд бүгд үгүй хэмээн эсэргүүцсээр асуудал намжсан. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
улс орны эдийн засгийг элгээр хэвтуулсэн оффшорчууд их хурлын гишууд торийн тушмэлууд орлогыг эргуулэн татах хэрэгтэй
2016/09/22 95.156.70.205
  • Recent
  • Most Read
  • Most Comment